өдөр
шөнө
×

Дархлаагаа бэхжүүье гэвэл мацаг барь

Илчлэг багатай хоол хэрэглэх, түр зуур өлсөх буюу мацаг барих нь хүмүүсийн эрүүл мэнд, дархлаанд яаж нөлөөлж байгаа талаар Америкийн эрдэмтэд судалжээ. Туршилтад сайн дураараа 46 хүн оролцов. Тэд 20-40 насны эр ба эм хүмүүс, жингийн илүүдэлтэй гэхдээ хэт тарган биш. Оролцогчдыг 2 бүлэг болгон хувааж 6 сарын турш илчлэг багатай хоол өгчээ. Эхний бүлэгт багтсан хүмүүсийн хэрэглэх илчлэгийг 10% бууруулсан бол харин 2 дахь бүлгийн илчлэгийг 30% багасгав. Сайн дурынхан зөвхөн туршилтыг зохион байгуулагчдын өгсөн хоолыг идэж байлаа. Мэдээж, туршилтын өмнө тэдний дархлааны системийг эмч нар маш сайн судалжээ. Тухайлбал, арьсны хэт мэдрэмтгий байдал, Т-лимфоцитийн ажиллагаа, бусад хүчин зүйл... Эрдэмтэд хагас жилийн дараа туршилтын дүнг гаргалаа, 2 бүлгийн хүмүүсийн дархлааны систем мэдэгдэхүйц сайжирсан байлаа. “Т-эсүүд болон өлсөлтийн хооронд уялдаа холбоо байгааг бид анх удаа туршилтаар баталж чадлаа” хэмээн АНУ-ын судлаачид мэдэгдлээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top