Зүрхэнд нэн шаардлагатай гурвал витамин бий, эдгээр нь С ба Е витамин, бета-каротин.
С витамин бол зүрхний өвчнөөс сэргийлж холестериний түвшнийг бууруулна, цусны даралт ихсэхээс сэргийлж бусад витамины шингэцэд тустай. Ялангуяа архи уудаг, тамхи татдаг хүмүүст С витамины нэмэгдэл тун хэрэгтэй. С витаминаар баялаг хүнс гэвэл нимбэг, мандарин, апельсин, киви, зэтгэнэ, улаан ба ногоон чинжүү.
Е витамин бол өвдсөн төдийгүй эрүүл зүрхэнд ч хэрэгтэй бодис. Энэ витамин нь цусны эсүүд, тромбоцитын хэвийн ажиллагааг хангаж, аюултай нөж үүсэх явцыг мэдэгдэхүйц багасгадаг. Е витаминаар баялаг хүнс: ургамлын тос, соёолсон улаан буудайн тос, самар, будаа, элэг, ногоон өнгөтэй хүнсний ногоо.
А витамины өмнөгч бета-каротин бол атеросклероз, зүрхний өвчин тусахаас сэргийлдэг, ялангуяа тамхи татдаг хүмүүс үүнийг их хэрэглэвэл зохино. Бета-каротинаар баялаг хүнс: лууван, хулуу, чэс, абрикос, бууцай, кресс-салат.