Сэтгэл санаа, бие махбодио эрүүл хэвээр байлгахын тулд хамгийн гол нь зүрх ба цусны судсаа байнга, өдөр бүр “дасгалжуулах” хэрэгтэй. Энэ нь ялангуяа ахимаг настнуудад маш чухал. Өвчин тусч эмчлүүлэхээс урьдчилан сэргийлэх нь хавьгүй хямд тусдаг.
- Хөдлөх боломж бүрийг ашигла. Тогтмол алхах ба дугуй унах, гүйлтээр хичээллэх, усанд сэлэх зэрэг нь цусны эргэлтийг эрчимжүүлдэг.
- Өглөө бүр халуун, хүйтэн шүршүүрт ээлжлэн орж сур.
- Өдрийн турш боломжоороо бүх биеэ хуурай, ширүүн сойзоор үр.
- Үдэш усны өрөөний ваннд ус гоожуулж 20 см болгон, 10-18 градустай ус байхад болно. Одоо ванн дотуур алхал, хөлөө огцом дээш өргөж нааш цааш яваарай, 1 минут явахад хангалттай. Дараа нь хөлөө хаттал сайн арчиж ноосон оймс өмсөн хөл дулаацтал өрөөн дотуур алхална.