өдөр
шөнө
×

Амтат гуа хаванг бууруулж, хавдраас сэргийлнэ 

- Амтат гуа (дыня) бол эрүүл мэндэд тун хэрэгтэй ногоо, кали агуулдаг учраас даралт ихдэх өвчний үед тогтмол хэрэглээрэй. Үүний зэрэгцээ давсны хэмжээгээ багасгаж чадвал цусны даралт буурна. Дунд зэргийн 1 ширхэг амтат гуа таны өдрийн хэрэгцээний калийн 20%-г хангана. 
- Калиас гадна кальци, минерал давсууд амтат гуанд байдаг тул хөл хавагнах үед, мөн шээс хөөх хэрэгсэл болгон ашиглаарай. Бие организмаа ийм аргаар цэвэрлэж хаягдал шаар, хортой бодисуудыг гадагшлуулахад таны бөөр эрүүлжинэ. 
- Амтат гуа нь флавоноид агуулдаг учир зарим төрлийн хорт хавдрын өсөлтийг сааруулна. Түүнчлэн антиоксидантын ачаар энэ ногоо бол хөхний ба бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлэхэд тустай, мөн химийн бодисууд, тамхины утаа зэргээс ч хамгаалдаг. Амтат гуаг глиадин уурагтай  (улаан буудайд бий) хослуулж хэрэглэхэд хавдрын өсөлтийг удаашруулдаг. Учир нь энэ ногоо үрэвслийн эсрэг үйлчлэлтэй, антиоксидант шинж чанартай” гэж “Journal of Cancer Research and Therapeutics”-д бичжээ. 
-  А ба С витаминаар баялаг амтат гуа бол биеийн дархлааг дээшлүүлж, бактери ба вирүсийн эсрэг тэмцэхэд тусалдаг. 
- Амтат гуа илчлэг багатай, чихэрлэг амттай учраас цатгалан мэдрэмж төрүүлдэг. 100 грамм амтат гуа ердөө 34 ккал, иймээс зуны цагт хэрэглэхэд төгс хүнс гэж хэлж болно. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top