Саахартай, саахаргүй хийжүүлсэн ус ба ундааг нэг удаа хэрэглэхэд л дасал болж дахин дахин уух хүсэл төрүүлдэг. Ер нь хийжүүлсэн усанд агуулагддаг саахар + кофеин бол эрүүл бус хослол.
1. Жилд 7 кг жин нэмнэ
Өндөр илчлэгтэй, саахар их агуулсан хийжүүлсэн ундааг өдөр бүр уухад бодисын солилцоо алдагдагдаж таргалах аюултай. 1 лааз хийжүүлсэн ундаанд 150 ккал, 40 грамм саахар бий. Хоногт 1 удаа хэрэглэвэл 13 мянган калорийн илүүдэл үүсч, жилд 7 кг таргалах юм. Ийм ундаа ялангуяа элэг, бөөр, гэдэс, ходоод зэрэг дотоод эрхтэний өөхлөлт үүсгэдэг. Английн Бангор их сургуулийн эрдэмтэд туршилт хийж сайн дурын оролцогчдод өдөр бүр 0,5 литр хийжүүлсэн ундаа уулгаж байв. 1 сарын дараа тэд харахад эрүүл ч таргалалтын 2-р зэрэгтэй болжээ, өөрөөр хэлбэл дотор эрхтэнүүдийг нь тойрон өөхөн давхарга үүсчээ... Өдөр бүр хийжүүлсэн ундаа уудаг бол цусан дахь саахарын түвшин нэмэгдэж улмаар саахар нь өөхөн давхарга болж хувирдаг аж. Мөн саахарын илүүдэл бөөрөөр дамжин шээсээр гадагшлах тул бие организм усгүйжих эрсдэлтэй.
2. Чихрийн шижин тусна
Амтлаг, хийжүүлсэн ундаа, ус уухад нойр булчирхайгаас инсулин ихээр ялгарч цусан дахь саахарын түвшин огцом нэмэгддэг. Улмаар 2-р төрлийн чихрийн шижин ба бусад үрэвсэлт өвчин үүсэх магадлалтай. Хэрэв та дандаа кока-кола, пепси зэрэг ийм ундаа уудаг бол инсулиний түвшин байнга нэмэгдсээр хорт хавдар гээд янз бүрийн өвчин үүсэх эрсдэлтэй. Жишээ нь, элэг ба уушиг, нойр булчирхайн хорт хавдар, лейкеми. Үүнд бас будагч бодисууд ч нөлөөлдөг аж.
3. Эрт хөгширнө
Хийжүүлсэн ус, ундаа хүний биед эсүүдийн түвшинд нөлөөлдөг, иймээс байнга хэрэглэх тохиолдолд эсүүд хурдан нөхөн сэргэж чадахаа больж та эрт хөгширнө. Эрдэмтэд 20-65 насны 5309 хүнийг судалжээ. Тэд зүрх судасны өвчингүй, чихрийн шижингүй байсан. Оролцогчид өдөр бүр 2,5 стакан саахартай, эсвэл саахаргүй хийжүүлсэн ундаа уужээ... Гэтэл туршилтын төгсгөлд тэдний биологийн нас 4,6 жилээр нэмэгдсэн байв. Түүнээс гадна үйлдвэрлэгчид амт оруулах, хадгалах хугацааг нэмэх гэж ундаандаа фосфорын хүчил нэмдэг. Гэтэл фосфорын хүчлийн илүүдлээс болж бөөр, ясны эдүүдийн өвчин үүсч, булчингийн жин буурч остеопороз болох магадлалтай. Тэр бүү хэл Альцгеймерийн өвчин тусч болзошгүй. АНУ-ын эрдэмтэд лабораторийн хулгана дээр туршилт явуулсны дараа “Өдөрт 5 лааз чихэрлэг, хийжүүлсэн ундаа уувал ой дурсамж муудаж, уураг тархи 2 дахин их гэмтдэг” гэж баталлаа. Түүнчлэн 50 гаруй эрдэм шинжилгээний бүтээлд “Хийжүүлсэн ундаанд агуулагддаг саахар орлуулагч спартам (E-951) зэрэг нь аюултай бодис” гэж дурджээ.
4. Бөөрний үйл ажиллагаа доголдоно
Жишээлбэл протеинури буюу уураг шүүх чадвар доголдож бөөрний дутагдал үүсэх аюултай.
5. Зүрхний эмгэг үүснэ
Ийм ундааг удаан үйлчилгээтэй тэсрэх бөмбөг гэж заримдаа нэрлэдэг. Хоногт 1 порц чихэрлэг, хийжүүлсэн ундаа уухад зүрхний дайрлага болох магадлал 20%-иар нэмэгдэж байгааг судлаачид тогтоожээ. Иймээс хийжүүлсэн ус, ундаа нь зүрх судасны өвчлөл, тархинд цус харвахад хүргэж болзошгүй.
6. Шүд муудна
Чихэрлэг, хийжүүлсэн ундаа шүдний пааланг гэмтээдэг. Мөн ийм ундаа хүчиллэг учраас шүдэнд таагүй нөлөөлж, кальцийг устгах аюултай. Энэ нь саахар агуулаагүй ундаанд хамаатай.
7. Яс хэврэгшинэ
Чихэрлэг, хийжүүлсэн ундаа хэрэглэх нь ясны нягтаршилд сөрөг нөлөөтэй. Эмэгтэй хүн өдөр бүр ийм ундаа уудаг бол (саахаргүй байсан ч ялгаагүй) таазны хэсэгт ясны эдүүдийн нягтаршил буурдаг.
8. Арьсан дээр тууралт гарна
Хийжүүлсэн ундааг тогтмол хэрэглэхэд арьсан дээр юм гарч тууран арилгахад амаргүй болно.
9. Эр бэлгийн эсүүдийн хөдөлгөөн буурдаг.
Чихэрлэг, хийжүүлсэн ундаа эрчүүдийн үр тогтоох чадварт ийм сөрөг нөлөөтэй.
10. Үргүйдэл үүсэх эрсдэлтэй
Хийжүүлсэн жс, ундаа уухадг бүсгүйчүүдийн жирэмслэх магадлал буурдаг. Зарим ийм төрлийн ундаанд бисфенол А хэмээх канцероген агуулагддаг, энэ нь бэлгийн бойжилт эрт эхлэх, үргүйдэлд хүргэх зэрэг эрсдэлтэй.