өдөр
шөнө
×

ГЕПАТИТЫГ ОНОШЛУУЛ. ТУСЛАМЖ ХАЙ. ШИНЖИЛГЭЭ ӨГ

Өнөөдөр гепатиттай тэмцэх дэлхийн өдөр. Тус өдрийг “Гепатит ... хүлээхгүй” уриан дор дэлхийн улс орнууд тэмдэглэн өнгөрүүлж байна. Номхон далайн баруун бүсийн хэмжээнд 116 сая хүн гепатитын В вирусийн архаг халдвартай амьдарч байна. Тэднээс 21 сая хүн шинжилгээ өгч оношлуулжээ. Үлдсэн 95 сая хүн нь гепатитын В вирусийн халдвартайгаа мэддэггүй. Номхон далайн баруун бүсийн хэмжээнд 10 сая хүн гепатитын С вирусийн халдвартай амьдарч байна. Үүнээс 4 хүн тутмын 1 нь л шинжилгээ өгч оношлуулжээ. Гепатитын В, С вирусийн халдвар нь Номхон далайн баруун бүсийн хэмжээнд вируст гепатитын шалтгаант нас баралтын 97%-ийг эзэлдэг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2014 онд хийсэн тооцооллоор Монгол улсад 400,000  орчим хүн гепатитын В, С вирусийн халдвартай амьдарч байна.

Монгол улс элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтын түвшингээр дэлхийд тэргүүлж, энэ үзүүлэлт дэлхийн дунджаас даруй 6 дахин байна. Монгол улсын хэмжээнд элэгний хорт хавдрын 95 хувь нь гепатитын B, C вирусийн халдвараас үүдэлтэй, 80 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна гэж судалгаагаар тогтоосон. Ихэнх хүмүүст гепатитын вирусийн халдвар хүндрэх хүртлээ шинж тэмдэг илэрдэггүй. В, С вируст гепатит нь халдвартай хүний цус, үрийн шингэн, биеийн бусад шингэнээр дамжин халдварладаг.

Халдвар авах эрсдэлүүд:

  • Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх
  • Зүү, тариур дамжуулж хэрэглэх
  • Эмнэлгийн бус нөхцөлд мэс ажилбар, шивээс хийлгэх
  • ХДХВ-ийн халдвартай байх
  • Халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох

Гепатитын В, С вирусийн халдвар нь балархай эсвэл шинж тэмдэггүй байх тохиолдол байдаг.

Урьдчилан сэргийлэлт:

  • Гепатитын вирусийн халдвар илрүүлэх шинжилгээ өгөх
  • Гепатитын В вирусийн эсрэг вакцин хүүхдэдээ хийлгэх
  • Вируст гепатитыг оношлуулсан даруйд эмчилгээ хийлгэх

Эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх нь элэгний хатуурал улмаар хорт хавдар болж хүндрэх эрсдэлийг бууруулдаг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top