Улаан манжинг түүхийгээр болон чанаж идэхэд биед сайн. Улаан манжингийн шүүсэнд төмөр, кали, марганц, витаминууд зэрэг олон ашигтай бодис агуулагддаг. Шинэхэн шүүсийг бага хэмжээгээр хэрэглэхэд л бие организмыг сайн цэвэршүүлнэ. Гэхдээ улаан манжингийн шүүсийг эмх замбараагүй хэрэглэвэл таагүй нөлөөтэй, толгой эргэх эсвэл дотор муухайрах, бөөлжих зэрэг сөрөг үзэгдэл илэрч болзошгүй. Иймээс түүнийг зөв уух хэрэгтэй, хэрэв тогтмол хэрэглэх бол эхлээд эмчтэй зөвлөлдсөн нь дээр. Яагаад гэвэл улаан манжингийн шүүс маш идэвхтэй, ийм учраас хэтрүүлбэл харин ч хор хөнөөл учруулах магадлалтай. Ер нь бага порцоор эхэл, хоол идэхээс 1 цагийн өмнө 50 грамм шүүс уухад хангалттай. Илүү ихийг хэрэглэвэл гүйлгэж болзошгүй. Эхний үед улаан манжингийн шүүсийг луувангийн шүүстэй 1:10 харьцаатай хольж хэрэглэж болно. Дараа нь өдрөөс өдөрт улаан манжингийн орцыг аажмаар нэмээрэй.
Хамгийн гол нь улаан манжингийн шүүсийг хөрөгчинд таггүй 2 цаг л хадгална гэдгийг бүү март. Шүүсийг үдээс өмнө уу, эрч хүч нэмж сэргэлэн цовоо ажиллана. Харин ийм шүүсийг хэдэн өдрөөр нөөцөлж хадгалж болохгүй, бие организмд хортой. Иймээс залхууралгүй яг хэрэглэхийн өмнө дандаа шинэ шүүс бэлдээрэй.