- Лийр жимсний шүүс бол шээс хөөх сайн хэрэгсэл, иймээс бөөр шээсний замын өвчинд тустай. Мөн лийрийн шүүсийг зөгийн балтай хольж уувал хоолой сөөлтийг эмчилнэ.
- Цагаан байцааны шүүс бол ходоодны салслаг бүрхүүлийн цусан хангамж муудах болон мэдрэлийн гаралтай ходоодны өвчний үед сайн бөгөөд ходоод, гэдэсний ханын хамгаалалтыг бэхжүүлдэг.
- Цоохор майлз (селдерей) нь кали, В бүлгийн витаминуудаар баялаг, мөн бага хэмжээний С витамин агуулдаг. Энэ ногоогоор хөлдөлт, ревматизм эмчилдэг. Мөн цоохор майлз идэхэд хоол боловсруулалт сайжирч турж эхэлнэ.
- Алимыг хэвлэлийн газрын ажилтнууд болон тамхи татдаг хүмүүс их хэмжээгээр хэрэглэвэл зохино, учир нь тэр яг сүү шиг зарим хортой бодисыг саармагжуулах үйлчилгээтэй.