өдөр
шөнө
×

Унтаж байхдаа турах арга бий

“Та турахыг хүсч байгаа бол заавал өлсөх албагүй. Өлсгөлөн ходоодтой унтах амаргүй. Нойрсч байх хооронд “өөх шатаах” хүнсийг хэрэглэ. Өөх шатаадаг даавар -соматотропин бол шөнө дунд хүртэл хүний бие организмд ялгардаг. Үүнийг ялгаруулах 2 алхам бий. Эхний алхам: Унтахын өмнө 2 ширхэг чанасан өндөгний цагааныг иднэ. Хоёр дахь алхам: 23 цагаас өмнө унтахаар хэвтээрэй. Ингээд өглөө босоход 300 грамм жин хасна” хэмээн Оросын хоол зүйч, эндокринологч эмч Анжелика Чиж зөвлөж байна. 
Хэрэв та хоолоо сойхоор шийдсэн бол ус сайн уу, мөн дараах хүнсийг хоолны цэсээс бүү хас. Үүнд: загас, тахиа ба цацагт хяруулын мах, өндөг, өөхгүй мах. Яагаад гэвэл, эдгээр хүнс нь яс ба дархлааны системийг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй, түүнчлэн арьсны байдлыг сайжруулан дааврын ялгаралтын нэмэгдүүлдэг. Мөн та эслэгтэй хүнс заавал хэрэглэ, цатгалан мэдрэмж төрүүлж хоол боловсруулах системийн хэвийн ажиллагааг хангана, мөн зүрх судасны ситемийн болон чихрийн шижин, хорт хавдраас урьдчилан сэргийлдэг. Эслэг агуулсан хүнс: жимс ногоо, шош, амуу тариа, цоохор майлз ба халиар, яншуй, гоньд, халгай зэрэг ногоо. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top