өдөр
шөнө
×

Ходоодны хорт хавдрын эхний шинж тэмдэг

Ходоодны хорт хавдрын эхний шинж тэмдгийн талаар Оросын хавдрын эмч, мэс засалч Рустем Топузов ингэж зөвлөж байна. “Хоол идсэний дараа дотор муухайрах, бөөлжих, улаан хоолойн доод хэсэгт юм тээглэх мэдрэмж төрөх, хоолойгоор хоол давахгүй байх зэрэг шинж тэмдэг илэрвэл түгшүүр зарла. Түүнээс гадна ходоодны хорт хавдрын үед дуртай хоолондоо дургүй болох зэргээр дуршил өөрчлөгдөх магадлалтай. Хэрэв анорекси, хоол хүнсний хомсдолд орох зэрэг ямар нэг шалтгаангүй хэрнээ гэнэт биеийн жин эрс буурвал хорт хавдар туссан байж болзошгүй. Огцом турах нь хорт хавдрын шинж тэмдгийн нэг, гэхдээ ийм үзэгдэл хавдрын эхний үед биш дараачийн үе шатад илрэх нь элбэг” хэмээн эмч Топузов ярилаа. 
Түүнчлэн ходоодны цус алдалт бол маш ноцтой шинж тэмдэг, иймээс 45-аас дээш насны хүмүүс заавал хавдрын анхан шатны оношилгоонд хамрагдах хэрэгтэй хэмээн Р.Топузов сэрэмжлүүллээ.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top