өдөр
шөнө
×

Бөөрний чулуу үүсэхээс сэргийлээрэй

“Хурим, гэр бүл цуцлалт, шүүх зэргээс болж стресстэх нь эрүүл мэндэд томхон цохилт өгдөг” гэж Америкийн Нью-Жерси мужийн Анагаахын их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Стресс ба урологийн зарим өвчний хооронд холбоо уялдаа байгааг тэд олж тогтоожээ. “Юу ч тохиолдсон аль болох амгалан тайван байхыг хичээх хэрэгтэй. Үргэлж санаа зовинох, түгших, шаналах зэргээр сэтгэл хөдлөлд хэт автахаас зайлсхий. Учир нь энэ бүхнээс болж бөөрний чулуу үүсэх магадлал эрс ихэсдэг” хэмээн эрдэмтэд сэрэмжлүүлж байна. 
Бөөрний чулуу үүсэхээс урьдчилан сэргийлэх арга бий, үүнд: 
- Өдөр бүр 10-аас доошгүй аяга ус уух.
- Хоолны цэсэндээ эслэгтэй хүнсийг нэмэгдүүлэх (жимс жимсгэнэ, хүнсний ногоо).
- Давс ба саахарын хэрэглээг хамгийн доод түвшинд хүргэх.
- Уургаар баялаг хүнсийг багасгах.
- Кальци агуулсан эмийг хяналтгүй хэрэглэж болохгүй. Яагаад гэвэл, зарим эрдэмтний үздэгээр кальци хэмээх минералын илүүдлээс болж бөөрний  чулуу үүсдэг гэнэ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top