өдөр
шөнө
×

Ханиад томуугаас сэргийлэх жор

Ханиад томуугаас сэргийлэх энэ арга нь эрүүл хүнд зориулсан гэдгийг анхаарна уу, тэр тусмаа ходоод гэдэсний ямар нэг өвчтэй хүн хэрэглэж огт болохгүй. 
Тал нимбэгийг хальстай нь жижиглэн хэрчинэ, тавган дээр хэрчвэл шүүс дэмий алдагдахгүй. Дээр нь дунд зэргийн сармисны 7-8 хумсийг авч хэрчиж жижиглэнэ. Одоо энэ бүхнээ 500 граммын шилэн саванд хийж дээр нь буцалсан, хүйтэн ус нэмээрэй. Үүнийг харанхуй газарт 4 өдөр тавьж дараа нь хөргөгчинд хадгална. Энэ үед нимбэг, сармисыг гаргаж авах хэрэггүй. Өөрийн гараар бэлдсэн шидэт бэлдмэлээ өдөрт 1 удаа хэрэглээрэй. Өглөөний хоол цай идэхээс 20 минутын өмнө 1 хоолны халбагыг ууна. Ер нь 9 сараас эхэлж 3 сарын сүүл хүртэл өдөр бүр хэрэглэхэд гэмгүй. 
Шилэн саван доторх шингэн багасч эхэлбэл дахин шинийг бэлдэнэ. Ажилд гарахын өмнө уухад сармис үнэртэх байх гэж айлтгүй, танаас зөвхөн нимбэг ханхлах болно. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top