Хүний уураг тархи юу идэж байгаагаас хамаардаг гэдгийг бүгд мэднэ, гэвч зарим хүн үүнийг өдөр тутмын амьдралдаа үл тоомсорлодог. Тэр бүү хэл турах гэж хоолоо сойж болсон болоогүй хоолны дэглэм баримтлах нь цөөнгүй. Гэтэл хоолны хатуу дэглэм хүмүүсийн уураг тархины ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг талаар эрдэмтэд сэрэмжлүүллээ. “Жингээ хасах гэж хоолны хатуу дэглэм баримтлах нь уураг тархины ажиллагааг бууруулж ой тогтоолтыг муутгадаг болохыг манай судалгаа нотолсон” хэмээн Английн эрдэмтэд мэдэгдэв. Түүнээс гадна хоолны дэглэм баримтлахаа больсны дараа ихэнх хүмүүсийн биеийн жин буцаад хэвэндээ орох буюу эрс нэмэгдэх үзэгдэл ажиглагддаг. Дээрх судалгаанаас үзэхэд 200 хүний зөвхөн 1 нь жингээ 1 жил гаруй хугацаанд хэвийн барьж чадсан ба үлдсэн 199% нь буцаад таргалжээ.
Хоолны хатуу дэглэм сахидаг хүмүүст ой тогтоолтоос гадна өөр сөрөг уршиг дагавар илрэх нь бий, тухайлбал анхаарлаа төвлөрүүлж чадахаа болих, хариу үйлдэл удаан хийх.... Английн өөр нэг судалгааны дүнг танилцуулъя. Сэтгэл зүйчид 60 эрүүл эмэгтэйг судалжээ. Тэдний анхаарал төвлөрөлт, ой тогтоолт, хариу үйлдэл зэргийг ажиглаж 2 тест авав. Эхний тестийг хоолны хатуу дэглэм баримталсны дараа, харин 2-р тестийг их идэж найрласны дараа хийсэн. Гэтэл хатуу хоолны дэглэм баримталсан эмэгтэйчүүдийн тестийн үр дүн нь хэтэртэл идсэний дараагийнхаас 20-30% муу байжээ.