“Шөнө сайхан нойрсохыг хүсвэл интоорын шүүс тогтмол ууж байгаарай. Түүнд мелатонин хэмээн даавар агуулагддаг, улмаар нойрсолт ба сэрүүн үеийн мөчлөгийг зохицуулахад тусалдаг. Иймээс интоорын шүүсийг унтахын өмнө уувал дороо унтана” хэмээн Америкийн эмч Холли Кламер зөвлөж байна. Түүнчлэн 1 аяга интоорын шүүсэнд “кали” элементийн өдрийн нормын 7% агуулагддаг учраас бат бөх нойрсдог аж.
Эрдэмтэд судалгаа явуулахын тулд сайн дурын хүмүүсийг 2 бүлэгт хуваав. Эхний бүлэгт багтсан хүмүүс 7 хоногийн турш интоорын шүүс уусан, харин нөгөө бүлгийнхэнд мөн хугацаанд плацебо өгч байлаа. 7 хоногийн дараа дүнгээ гаргахад эхний бүлгийн хүмүүсийн нойрны чанар мэдэгдэхүйц сайжирсан нь тогтоогджээ. “Унтахын өмнө шүүс уухаар хүмүүс шөнө сэрж бие засах хэрэг гарч магадгүй. Энэ тохиолдолд шинэ интоор хэрэглээрэй” хэмээн эмч Кламер ярилаа.