өдөр
шөнө
×

Эрүүл, урт насалъя гэвэл хөдөлгөөнийг эрхэмлэ

Хүн хөгширч үхдэггүй хөшиж үхдэг гэсэн хэлц үгийг та сонссон байх. Иймээс аль болох идэвхтэй, спортлог амьдрахыг хичээгээрэй. Энэ нь эрүүл урт наслахад тустай төдийгүй биеийн жинг бууруулдаг. Хэрэв та турахыг хүсдэг бол хоол хүнсээ зохицуулахын зэрэгцээ хөдөлгөөнийг эрхэмлэх ёстой. Долоо хоногт ядаж 2 удаа гүйлтээр хичээллэ, эсвэл усанд сэл, мөн дугуй унасан ч болно. Хэрэв спортын болон фитнесс танхимд очиж хичээллэх завгүй эсвэл дургүй бол уул хаданд авирах, гадуур зугаалж алхлах зэргээр амьдралын идэвхтэй хэв маягийг баримтал. Түүнчлэн ганц хоёр буудал явган алхаж занш, цахилгаан шат ашиглахгүй байхыг хичээ. Тэр бүү хэл бильярд, теннис тоглох, тоос соруулах гэх мэт энгийн үйлдлээр илчлэгээ “шатааж” биеийн жингээ бууруулах боломжтой. Хамгийн гол нь, 30-40 минутын турш тасралтгүй хөдлөх хэрэгтэй. Сонирхуулахад, хүн хичнээн их жинтэй байна төчнөөн их калори шатаадаг аж. 
- Дээс тоглож үсрэхэд 240-400 калори “шатаана”.
- Усанд удаан хэмнэлтэй сэлэхэд 200-300 калори “шатаана”.
- Теннис тоглоход 150-250 калори “шатаана”.
- Дундаж хурдтай дугуй унахад 150-200 калори “шатаана”.
- 2,5 км явган алхахад 120-200 калори “шатаана”.
-Шатаар 5 минут алхахад 100 калори “шатаана”.
- 1,5-2 км гүйхэд 100 калори “шатаана”.
- 30 минут тоос соруулахад 100 калори “шатаана”.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top