Английн эрдэмтэд “Шүдний сойзон дээр 100 сая гаруй янз бүрийн бактери хурамтлагдах магадлалтай. Тухайлбал, гэдэсний савханцар, стафилококки, стрептококки, кандидад мөөгөнцөр…” хэмээн сэрэмжлүүлээ. Яагаад гэвэл, орчин үеийн зарим орон сууцанд жорлон ба угаалгын өрөөг нэгтгэсэн байдаг. Иймээс таны шүдний сойз үнэн хэрэгтээ жорлонгийн суултуураас метр ч хүрэхгүй зайд хадгалагдаж байдаг гэсэн үг. Хүмүүс хөнгөн ба хүндээр бие зассаны дараа жорлонгийн усаа татахад эмгэг өвчин үүсгэгч бактериуд агаарт дэгдэж дараа нь ойролцоох гадаргуу дээр буудаг юм байна. Өвчин үүсгэгч бактериуд нь жорлонгийн суултуураас 1,8 метр хүртэлх зайд тархдаг болохыг судалгаагаар нотолжээ. Тэр тусмаа ихэнх айл угаалгын өрөөнд шүдний сойзоо хайрцаг саванд хийж хадгалдаггүй. Хамгаалалтын савгүй, задгай хадгалагддаг шүдний сойз ийнхүү сая сая бактериудын амьдрах орчин болдог аж. Дараа нь бид шүд угаахдаа тэдгээр бактерийг биедээ нэвтрүүлдэг. Энэ тохиолдолд халдвараас сэргийлэхийн тулд шүдний сойзоо тагтай, битүү саванд хадгал, эсвэл хэрэглэхийн өмнө тусгай хэрэгсэлээр ариутган халдваргүйжүүлж заншаарай.