өдөр
шөнө
×

Ковидын дараа явган яв, усанд сэл

“Коронавирүсийн халдвар авч өвчилсөн хүмүүсийн хувьд биеийн жин огцом буурах үзэгдэл нилээд ажиглагддаг, ихэнх тохиолдолд энэ нь булчингийн масс багассантай холбоотой. Миний нэг өвчтөн Сэхээн амьдруулах тасагт 1,5 сарын турш эмчлүүлэхдээ бараг 30 кг турсан. Мөн зарим хүний биеийн жин 3-4 кг буурдаг. Ер нь “COVID-19”-өөр хүнд өвчилж эмчлүүлсэн хүмүүс эмнэлгээс гарахдаа жин хаясан байх нь түгээмэл” хэмээн ОХУ-ын Москвагийн их сургуулийн клиникийн дотоод шүүрлийн эмч Зухра Павлова “Sputnik” радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө ярилаа. 
Ковидоор өвчилж эдгэсний дараа булчингийн жинг нөхөн сэргээх үр дүнтэй олон арга бий. Тухайлбал, дасгал гимнастик хийх, спортоор хичээллэх. Гэхдээ яарах хэрэггүй, маш болгоомжтой бага багаар ачааллаа нэмэх ёстой. Энэ үед хамгийн гол нь зүрх судасны системд хэт ачаалал өгч болохгүй. “Ковидын дараа нөхөн сэргээх эмчилгээний үеэр биеийн хөдөлгөөнийг эрхэмлэ. Энэ үед хамгийн тохиромжтой төрөл гэвэл  явган алхалт, усанд сэлэлт. Спортоор хичээллэхдээ судасны цохилтоо ажигла. Дасгал сургуулилтын эхэн үед судасны цохилт ихэссэн ч удалгүй хэвийн болж байвал илүү эрчимтэй дасгал руу шилжиж болно. Дараа нь ачааллаа аажим аажмаар нэмээрэй”  хэмээн эмч зөвлөж байна. Орчин үед бараг хүн бүр ухаалаг цаг, смартфон ашигладаг, түүгээр судасны цохилт болон бусад үзүүлэлтийг хэмжих, хянах маш тохиромжтой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top