өдөр
шөнө
×

Хус модны шүүс цагааруулна

Хус модны шүүс болон түүний нахиа, навчаар ханд бэлдэн хэрэглэхэд залуужуулах, арьс чангалж толийлгох, цагааруулах үйлчилгээтэй. Мөн түүнийг арьс үрэвсч цочрох, себорея, батга гарахад хэрэглэдэг. 
- Нүүрний арьсыг цагааруулах, сэвх толбыг арилгахын тулд хусны шүүс ашигладаг. Түүнийг өдөрт 4-5 удаа арьсандаа түрхэж хаттал байлгана. Нүүрний сэвх толбо бүдгэрч арилтал хэрэглэж болно. 
- Бодисын солилцоо алдагдсан үед гарын алга, хөлийн уланд хусны ханд түрхэх буюу саванд хийж хөл гараа дүрж болно. Хус модны навчийг жижиглэж  бэлдэнэ. Түүнээс 20 грамм авч 200 мл час халуун буцалсан усанд хийж 30 минут идээшүүл. Үүнийг 37 градус хүртэл хөргөж шүүгээд өдөр бүр эсвэл өнжөөд гар хөлөө дүрнэ. 
- Себорея гарсан үед хус модны нахиаг спиртэнд хандалж үсний уганд өнжөөд түрхэж хэрэглэдэг. Түүнийг бэлдэхдээ спирт ба нахиаг 1:10 харьцаатай авна. 20 удаа хэрэглэхэд 1 курс эмчилгээ. Сарын дараа давтаж болно. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top