Хэрэв даралт байнга ихэсдэг бол эмчид үзүүлж шалтгааныг тодруулах шаардлагатайг анхаарна уу.
- Сүүнд 20 дусал сармисны шүүс дусаан хэрэглэнэ. Хоол идсэний дараа өдөрт 2 удаа уухад даралт буурч, цусны судсууд тэлдэг.
- Улаан манжингийн шүүсээс хоол идсэний дараа өдөрт 3 удаа тус бүр 100мл ууна. Шүүсийг 14-21 хоног хэрэглээрэй. Үүнээс илүү хүчтэй үйлчлэхийг хүсвэл 200 мл шинэ, улаан манжингийн шүүсийг 1 ширхэг нимбэгийн шүүс, 2 стакан зөгийн балтай сайн хольж бэлдэнэ. Хоол идсэнээс 1 цагийн дараа энэ бэлдмэлээс өдөрт 2 удаа тус бүр тал стаканыг ууна. Үүнийг хөргөгчинд хадгалах ёстой.
- Долоогоно жимс ба түүний цэцгийн шүүсийг хоол идэхээс 30 минутын өмнө өдөрт 2-3 удаа ууна.
- Цангис жимсийг нухаж шүүстэй нь хэрэглэ. 1 стакан цангис жимсийг 1 стакан элсэн чихэртэй холино. Үүнээс өдөрт 3 удаа тус бүр 1 хоолны халбагыг хоол идсэний дараа хэрэглэнэ.