өдөр
шөнө
×

Өөх болж хуримтлагддаг 5 хүнс

1. Чипс
Чипс ямар ч ашигтай бодис, витамин агуулдаггүй, тэр бүү хэл хүний бие организмд шингэдэггүй. Иймээс чипс бараг тэр чигтээ өөх болж хуримтлагддаг. Чипсэнд дурлагчид ганц хоёр жилийн дараа гүзээтэй болох аюултай. 

2. Элсэн чихэр, саахар
Амттанаас өгсүүлээд кетчуп гээд саахаргүй хүнс гэж бараг байхгүй. Саахар их агуулсан хүнс байнга хэрэглэдэг бол гоолиг бие бялдрын тухай мөрөөдөлтгүй. 

3. Цагаан талх 
Цагаан талх нь хоосон нүүрс ус их агуулдаг, тэр нь хүний бие организмд онцын ашиг тусгүй хэрнээ өөхний хуримтлал үүсэхэд нөлөөлдөг. Тэгээд ч орчин үед талхыг амттай болгох, удаан хадгалах гэж химийн бодисуудыг их нэмдэг билээ. 

4. Хийжүүлсэн ундаа 
Өнөөдөр ихэнх хүмүүс ус уудаггүй, ундаа тэр тусмаа хийжүүлсэн ус ундаа л уудаг. Гэтэл ийм ундаанд амт оруулагч, саахар, консервант ба химийн олон элемент агуулагддаг учраас эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Жишээлбэл хийжүүлсэн ундаа нь өөхөн давхаргыг нэмэгдүүлдэг.

5. Шарсан хоол 
Шарсан хоолыг ялангуяа шөнө унтахын өмнө хэрэглэхээс аль болох зайлсхий, учир нь ийм хоол шингэц муутай, удаан боловсордог. Хамгийн гол нь шарсан хоолноос болж таргалах магадлал өндөр. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top