өдөр
шөнө
×

Шар будаа бол чихрийн шижин өвчнөөс сэргийлэхэд тусална

Шар будаа бол чихрийн шижин (диабет) өвчнөөс сэргийлэхэд тусалдаг, цусан дахь саахарын түвшнийг бууруулах супер хүнс гэж “Frontiers in Nutrition” мэдээллээ. Английн Редингийн их сургуулийн эрдэмтэд олон төрлийн үр будаа, хүнсний ургамлыг судалж хэрхэн яаж хүний бие организмд нөлөөлдөг тухай дүгнэлт хийжээ. Тэд үүний тулд нийт 80 судалгаа явуулж дэлхийн 11 орны 1000 хүнийг энэ арга хэмжээнд хамруулав. “Шар будааг хүнсэндээ тогтмол хэрэглэвэл 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчин тусах эрсдэл буурдаг. Түүнчлэн шар будаа нь чихрийн шижин өвчинтэй хүмүүсийн цусан дахь глюкозын түвшнийг зохицуулдаг. Чихрийн шижинтэй хүмүүс өдөр бүр шар будаа идэхэд цусан дахь глюкозын түвшин буурч, зарим өвчтөнийх бүр өвчний өмнөх үетэй адил болсон” гэж эрдэмтэд мэдэгдлээ. 
Шар будааг бусад үр будаа, хүнсний ургамалтай харьцуулахад гликемический индекс (ГИ) нь доогуур (ГИ бол цусан дахь саахарын түвшин хэр огцом өөрчлөгдөхийг харуулдаг). Шар будааны ГИ нь 52,7 байгаа нь цагаан будаа, эрдэнэ шиш, цэвэрлэсэн улаан буудайгаас ч доогуур гэсэн үг. Энэ түвшин нь шар будааг чанаж боловсруулснаас үл хамаардаг, өөрөөр хэлбэл өөрчлөгддөггүй сайн талтай ажээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top