өдөр
шөнө
×

Элэг гэмтээдэг 3 гол аюул 

"Ихэнх хүмүүс архи, тамхи л элгийг сүйтгэдэг гэсэн ойлголттой байдаг. Мэдээж эдгээр буруу зуршил элгэнд хор хөнөөлтэй. Үүний зэрэгцээ хөдөлгөөнгүй амьдрал, саахар хэтрүүлэх, замбараагүй эмийн хэрэглээ зэрэг нь элгийг сүйтгэдэг" хэмээн Германы эрдэмтэд мэдэгдлээ. Элэг өөхөлсний улмаас хожим хорт хавдар, шар өвчин, чихрийн шижнээр өвчлөх аюултай тухай эрдэмтэд сэрэмжлүүлж байна. 
Хөдөлгөөн багасах: Хөдөлгөөн багатай амьдралын хэв маягаас болж дотор эрхтэнүүдэд өөх хуримтлагдаж улмаар үрэвсэл үүсэх аюултай. 
Саахар: Саахар их хэрэглэх нь элгэнд маш сөргөөр нөлөөлдөг. Зарим хүн чихэр, амттаны оронд жимс жимсгэнэ хэрэглэдэг. Гэтэл элэг заавал фруктозыг синтезлэх ёстой, иймээс жимсийг хэт ихээр хэрэглэх нь яг амттан идсэнтэй адил үрэвсэл үүсгэж болзошгүй. “100 грамм алиманд агуулагддаг фруктозын хэмжээ нь 100мл кока колад байдгаас ч их” хэмээн шинжээчид анхааруулж байна.
Эм хэрэгсэл: Элэг нь эмийг задалж буталдаг билээ. Хэрэв гэдэсний дээд хэсэгт өвдөж, хоолны дуршил буурсан бол эмчид заавал үзүүлээрэй, учир нь зарим эм хор хөнөөл учруулж болзошгүй.

Зургийн тайлбар: Дээд талынх эрүүл элэг, доорх нь өөхөлсөн элэг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top