Эрүүл байя гэвэл бүжиглэ гэж Америкийн эрдэмтэд зөвлөж байна. Сайн дурын оролцогчдыг хэдэн бүлэгт хуваан судалгаа явуулжээ. Хүмүүс бүтэн 1 цагийн турш бүжиглэж, спортын янз бүрийн төрлөөр хичээллэдэг байв. Оролцогчдыг харьцуулахад түргэн хэмнэлтэй бүжгийн аянд бүжиглэсэн хүмүүс яг сагсан бөмбөг тоглосон мэт зүрх судасны системийн ажиллагаа нь сайжирчээ. Бүжиг мөн таныг уян хатан биетэй болгох сайхан дасгал хэмээн эрдэмтэд мэдэгдлээ. Бүжгийн талбай дээр бүжиглэх үед булчингийн сунгалт нь усанд сэлэлтээр идэвхтэй хичээллэсэн мэт сайжирдаг аж. 1 цаг бүжиглэхэд л бие организмын тэсвэр хатуужил дээшилдэг, яг дугуйн спортоор хичээллэсэн мэт. Бүжигчин хүний булчингийн хүч үнэндээ марафон гүйлтийн тамирчдаас дутуугүй хөгжсөн байдаг. Хөгжмийн хурдан хэмнэлд хөдөлж бүжиглэснээр сэлүүрт завийн спортоор хичээллээдэг тамирчин шиг их турах боломжтой хэмээн эрдэмтэд мэдэгдлээ.