Уйтгарлаж гуниглах, сэтгэлээр унах үед доорх хэдэн аргаас аль нэгийг сонгон хэрэглээрэй.
- Улиангар модны навчаар ханд бэлдэж ванн дотор хийнэ. Нэмж ус гоожуулан дотор нь орж хэсэг хэвтээрэй.
- 1 хоолны халбага батраш (гаа) дээр 1 стакан буцалсан ус хийж 10 минут чанана. Үүнээс өглөө, оройд тус бүр тал стаканыг ууна.
-Хүн орхоодойн хатаасан үндэс буюу навчийг 1:10 харьцаатай хандалж бэлд. Үүнээс нэг удаад 1 цайны халбагыг уугаарай.
- Хүн орхоодойн үндсийг 50-60%-н спиртэд 1:10 харьцаатай идээшүүлнэ. Эсвэл хүн орхоодойн навчийг 1,5 буюу 2:10 харьцаатай хийж болно. Нэг удаад 15-20 дуслыг уухад хангалттай.
-250 грамм овъёосыг хүйтэн усанд угааж, 1 литр хүйтэн усанд хийж болтол чана. Дараа нь шүүж аваад өдрийн турш хэрэглэ, эдгэртлээ. . Хүсвэл зөгийн бал нэмж болно. Сарын дараа цэгцүүтэй цай уугаарай.