өдөр
шөнө
×

Тархинд тустай 20 хүнс (эхлэл)

Хушга: Хушганд агуулагддаг лецитин бол уураг тархины ажиллагааг сайжруулж ой дурсамжийг идэвхжүүлдэг. Хоногт 5 ширхэг хушга идвэл хурдан бодож сэтгэнэ. Түүнчлэн хушга нь тархи эрт хөгшрөхөөс сэргийлдэг. 
Хулууны, наранцэцгийн үр: Эдгээрт агуулагддаг холин бол ой ухаан муудахаас сэргийлнэ. 
Улаан лооль: Түүнд агуулагддаг ликопен хэмээх антиоксидантын ачаар тархины эсүүдийг гэмтээгч (улмаар ухаан муудахад хүргэдэг) чөлөөт радикалуудаас ангижрах боломжтой. Улаан лооль мөн мелатониноор баялаг, тэр бол тархины эсүүд хөгшрөхөөс сэргийлдэг. 
Бүдүүн ширхэгтэй гурилаар барьсан талх: Ийм талх бол “удаан” нүүрс-усын гол эх үүсвэр. “Удаан” нүүрс-усын тусламжтай анхаарлаа удаан хугацааны турш төвлөрүүлж чадна. 
Загас: Тослог загасанд агуулагддаг “omega-3” нь цусан дахь холестерины түвшинг зохицуулж судсуудын ажиллагааг сайжруулдаг, үүний ачаар таны тархи ба зүрх яг швейцарь цаг шиг ажиллана. Ердөө 100 грамм загасны мах идэхэд хариу үйлдэл хийх хурд мэдэгдэхүйц нэмэгддэг. Загас мөн хортой ферментүүдийг задлахад тусалдаг аж.
Нэрс: Энэ жимс ой тогтоолтыг сайжруулж тэнцвэрт байдал ба хөдөлгөөний эвслийг нөхөн сэргээнэ. Мөн нэрсний хандыг ой санамжаа түр алдахад хэрэглэдэг.
Элэг: 7 хоногт 1-2 удаа элэг идэх хэрэгтэй. Түүнд агуулагддаг В1 витамин (тиамин) жаахан дутагдахад л хүний юм сурах чадвар буурдаг. 
Алим: Амины шүүсэн дэх бодисууд нь тархины эсүүдийг оксидантын стрессээс хамгаалдаг. Оксидантын стресс бол оюуны чадвар бууруулж ой санамжаа алдахад хүргэдэг аюултай.  Иймээс алим тогтмол хэрэглэвэл хөгширсөн хойноо ч ухаан саруул байх болно. Түүнчлэн алим нь анхаарал төвлөрүүлэхэд тусалдаг. 
Оливын тос: Оюун ухааны гэмтлээс сэргийлнэ.  
Какао: Түүнд агуулагддаг флаванол нь тархины цусны эргэлтийг сайжруулж хөгшрөлтийн ухаан муудалтаас хамгаалдаг. Өдөрт 1 аяга какао уухад тархины ажиллагааг сайжруулж склерозоос сэргийлдэг. 

Үргэлжлэл бий....
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top