өдөр
шөнө
×

Тархинд тустай 20 хүнс (төгсгөл)

Үргэлжлэл, түрүүч нь http://www.anagaah.mn/a/315
Үхрийн нүд: Энэ бол С витаминаар баялаг жимс, тархины ажиллагаа сэргэн цовоо сэргэлэн болдог. Үхрийн нүд түүнчлэн ахимаг насныхны ой санамж буурахаас сэргийлнэ. 
Бөднө шувууны өндөг: Үүнийг 7 хоногт 1-2 удаа хэрэглэвэл зохино. Холестерин агуулдаггүй, тархины ажиллагааг идэвхжүүлдэг. 
Сармис: Түүнийг тогтмол хэрэглэхэд ой ухаан сайжирч нас ахих үеийн өөрчлөлт саардаг, учир нь тархины эсүүдийг идэвхжүүлэгч бодисууд сармисанд агуулагддаг,
Бууцай: Бууцай бол ой ухааныг цэнэглэгч, танин мэдэхүйн чадвар муудахаас сэргийлнэ. Мөн хөгшрөлтийн улмаас мэдрэлийн системд асуудал үүсэхээс хамгаална. 
Цангис: Түүнийг хэрэглэхэд ой тогтоолт сайжирч ахимаг насныхны хөл гарын хөдөлгөөн тэнцвэртэй болдог. 
Хулгана сүүл (шалфей): Түүний ханд ой ухааныг сайжруулдаг. 
Сэвэг зарам (чечевица): Их хэмжээний нийлмэл нүүрс-ус, аминхүчлийг агуулдаг учраас тархины эсүүдийн био химийн процессыг эрчимжүүлж, ухаан санааг саруул болгон сэтгэх хурдыг нэмэгдүүлдэг. 
Брокколи, брюссель байцаа: Брокколид К витамин, бор хэмээх микроэлемент бий. К нь уураг тархины ажиллагааг сайжруулдаг, харин бор дутагдвал тархины идэвх буурна. Брюссель байцаа бол анхаарал төвлөрүүлэх чадварыг дээшлүүлдэг. 
Байцаа, мангольд (навчит свекла). Эдгээрт агуулагддаг бодисууд нь хөгшин хүмүүсийн ухааныг доройтуулах аюултай ферментүүдийг устгадаг. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top