өдөр
шөнө
×

Толгой өвдвөл яах вэ?

Толгойн өвчнийг дөнгөж эхлэхэд нь дарж авахыг хичээ, болж өгвөл эмийн бус аргыг сонгоорой.  
-Толгойдоо иллэг хий. Үсээ угааж байгаа мэт хурууны өндгөөр үрж иллэг хийж болно, эсвэл модон самаар хуйхаа самна. Чамархайгаас дух руу, дагз руу чиглэлтэй удаан хөдөлгөөнөөр иллэг хийгээрэй. 
-Түр унтаад авах гэж оролд. Унтаад сэрэхэд толгой өвдөхөө болих нь элбэг. 
-Хоол хүнсэндээ анхаар. Зарим хүнсээс татгалзвал толгой өвдөх гэдгийг мартана. Тухайлбал, кофе, шоколад, какао зэргийг хоолны цэсээс хас. Эдгээрийн оронд бүхэл үрийн бүтээгдэхүүн, далайн гаралтай хүнс, самар, шош зэргийг нэмээрэй. 
-Ямар нэг эм уух бол эмчээс зөвлөгөө авах ёстой, жоргүй эм бүү хэрэглэ. Мөн эмийн тун хэмжээг дур мэдэн нэмж болохгүй.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top