өдөр
шөнө
×

Дархлаа сулруулдаг муу зуршлаа хая

“Ковидоос сэргийлж, мөн намар өвлийн улирлын өмнө дархлаагаа бэхжүүлэх нь маш чухал. Хүний дархлааны системд олон хүчин зүйл нөлөөлдөг. Жишээлбэл, стрессийн түвшин, нойрсох хугацаа, хоол хүнс.... Ялангуяа хоол хүнстэй холбоотой муу зуршлаа таягдаж хая” хэмээн Америкийн профессор Мэри Альбус,  Мэтт Маццино нар зөвлөж байна. 
1. Архи, согтууруулах ундааг хэтрүүлэх зуршил
Архи олон сөрөг уршиг дагавартай, тухайлбал С витамин, цайр зэрэг хүнсний тэжээллэг бодисууд шингэхэд саад болж дархлааг бууруулдаг. Улмаар хүмүүс өвчинд амархан өртөж өвчлөл удаан үргэлжлэх, архагших аюултай. 
2. Саахар хэт их хэрэглэх зуршил
Хоол хүнсэндээ саахар хэт их хэрэглэснээр яваандаа дархлаа сулрах магадлалтай. Судалгаанаас үзэхэд саахарын өндөр агууламжтай хүнсийг тогтмол хэрэглэснээс болж ямарваа халдварын эсрэг тэмцдэг лейкоцит эсүүдэд сөргөөр нөлөөлж улмаар дархлаа доголдож байжээ. 
3. Давсны хэмжээг хэтрүүлэх зуршил
Хоногт 2300 мг ба үүнээс бага давс хэрэглэх ёстой ч насанд хүрсэн америкчуудын хувьд энэ тоо дунджаар 3400 мг хүрдэг аж. Ингэж давсыг хэтрүүлэх нь эрүүл мэндэд маш таагүй нөлөөлдөг, жишээ нь бие организмд үрэвсэл үүсэх буюу өвчин ужгирч архагших эрсдэлтэй. Тэр бүү хэл гэдэсний бичил орчныг өөрчлөх аюултай, гэтэл чухам энэ орчин та бидний дархлаанд гол чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. 
4. Жимс, ногоо бага хэрэглэх зуршил
Жимс жимсгэнэ, хүнсний ногоо бол олон витамин, минерал, антиоксидант, уусдаг эслэгээр баялаг. Энэ бүхэн дархлааны системд нэн шаардлагатай. Ялангуяа уусдаг эслэгүүд бол та бидний гэдсэнд амьдардаг бактериудын хоол, эрүүл микробиом нь хүний дархлааны системтэй харилцан үйлчлэлцэж аливаа халдвартай тэмцэхэд тусалдаг хэмээн эрдэмтэд зөвлөжээ. 
5. Гэрээс гардаггүй зуршил
Гадаа наранд бараг гардаггүй, гэртээ шигддэг хүмүүс D витамины хомсдолд орох аюултай. Иймээс та салхинд гар, гадуур зугаал, эсвэл эмэлтээр D витамин хэрэглээрэй.  
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top