өдөр
шөнө
×

Гамшгийн үеийн ШАР түвшнээс УЛБАР ШАР түвшинд шилжиж байгааг зарлалаа

Нийгэмд тархаад буй цар тахлын нөхцөл байдлаас хамааран УОК-ын шийдвэр гарч гамшгийн үеийн ШАР түвшнээс УЛБАР ШАР түвшинд шилжиж байгааг зарлалаа. Энэ түвшинд үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн ААН-үүд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж ажиллахын зэрэгцээ халдварын эрсдэл буурсан тохиолдолд эргээд ШАР түвшинд шилжих боломжтой юм. Хязгаарлах үйл ажиллагаа

1. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн

2. Аялал зугаалга, хурим найр, цайллага

3. Баар /Диско, кароаке/

4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

5. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар

6. Сургалтын төв /танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй/

7. Соёл урлаг

8. Үзвэр үйлчилгээ /нийт суудлын тооны 30%-c их/

9. Алжаал тайлах төв

10. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /Нийт хүчин чадлын 30 хувиас их/

11. Саун, бассейн /Нийт хүчин чадлын 30 хувиас их/

12. Дэн буудал

13. Шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөл

14. Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ /дотоод орчинд 10-аас дээш хүнтэй/

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top