Орчин үед ганцаардлын асуудал маш хурцаар тавигдаж байгаа, ялангуяа Японы нийгэмд ганц бие хөгшдийн хувьд бусадтай харьцах, юм ярих маш чухал гэж шинжээчид үздэг. Иймээс Япон улсын эрдэмтэд орчин үеийн техник технологийн тусламжтай энэ асуудлыг шийдэхийг оролдож байна. Тус орны “Takara Tomy” компани саяхан ээлжит, шинэ бүтээлээ танилцууллаа, энэ бол робот-ач охин. “Түүнийг Ami-chan гэж нэрлэдэг, үүнийг ганц бие өвөө, эмээ нарт зориулсан” гэж тус компаний инженерүүд мэдэгдэв. Тэдний бүтээсэн андроидын гадаад дүр төрх нь Японы хүүхэлдэйн киноны баатартай төстэй аж.
Робот охин 1600 үг мэддэг, энэ нь хүүхдийн түвшинд ойлголцоход хангалттай гэж зохион бүтээгчид үзжээ. Ami-chan түүнчлэн эмээ, өвөөгийн хүсэлтээр 40 янзын дуу дуулж, шүлэг уншин хурдан хэллэгийг хэлж чадна. Энэ бүхэн хөгшин хүмүүсийн тархийг дасгалжуулахад тустай юм байна. Ami-chan робот унтаж буй мэт нүдээ аньж чадна. Тэр зайгаар ажилладаг, үнэ нь 250 доллар.