Энэ жилээс “Гепатит ... хүлээхгүй” уриан дор дэлхийн улс орнууд тэмдэглэн өнгөрүүлж байна. Номхон далайн баруун бүсийн хэмжээнд 116 сая хүн гепатитын В вирусийн архаг халдвартай амьдарч байна. Тэднээс 21 сая хүн шинжилгээ өгч оношлуулжээ. Үлдсэн 95 сая хүн нь гепатитын В вирусийн халдвартайгаа мэддэггүй.
Номхон далайн баруун бүсийн хэмжээнд 10 сая хүн гепатитын С вирусийн халдвартай амьдарч байна. Үүнээс 4 хүн тутмын 1 нь л шинжилгээ өгч оношлуулжээ. Гепатитын В, С вирусийн халдвар нь Номхон далайн баруун бүсийн хэмжээнд вируст гепатитын шалтгаант нас баралтын 97%-ийг эзэлдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2014 онд хийсэн тооцооллоор Монгол улсад 400,000 орчим хүн гепатитын В, С вирусийн халдвартай амьдарч байна. Монгол улс элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтын түвшингээр дэлхийд тэргүүлж, энэ үзүүлэлт дэлхийн дунджаас даруй 6 дахин байна. Монгол улсын хэмжээнд элэгний хорт хавдрын 95 хувь нь гепатитын B, C вирусийн халдвараас үүдэлтэй, 80 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна гэж судалгаагаар тогтоосон.