- Хус модны хатаасан нахианаас 10 граммыг авч 1 стакан ус нэмж 10 минут буцалгана. Үүнээс өдөрт 3-4 удаа тус бүр 1 хоолны халбагыг ууна. Мөн хус модны саяхан тасалж авсан шинэ навчаас 10-15 грамм бэлдэн 1 стакан халуун усанд хийж 4-5 цаг идээшүүлнэ. Энэ хандаас өдөрт 4-5 удаа 1 хоолны халбагыг хэрэглэнэ.
- Хатаасан шивэл өвсөөс 20 грамм авч жижиглэн 1 стакан буцалсан халуун усанд хийж 20 минут идээшүүлнэ. Үүнээс хоол идсэний дараа тал аягыг ууна.
- Хатаасан багваахай цэцгийн үндэс ишийг жижиглэж 6 граммыг авч 1 стакан халуун усанд хийж 10 минут буцалга. Үүнээс өдөрт 3 удаа хоол идэхийн өмнө 1 хоолны халбагыг ууна.
- Хатаасан төлөгч өвсөөс (тысячелистник) 15-20 граммыг 1 аяга бүлээн усанд хийж 15 минут буцалгаад 1 цаг идээшүүлнэ. Үүнээс өдөрт 3 удаа хоол идэхийн өмнө 1 хоолны халбагыг ууна.