Хорт хавдар үүсгэж болзошгүй химийн бодисуудыг айлын гэр орон, сургууль болон хүүхдийн цэцэрлэгийн өрөө тасалгааны агаарт байгааг илрүүлсэн гэж АНУ-ын Род-Айлендын их сургуулийн судлаачид мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, хүмүүс орон гэртээ болон ажил дээр хорт хавдар үүсгэх аюул бүхий химийн хортой бодисуудаар бохирлогдсон агаараар амьсгалдаг байж болзошгүй ажээ. Эрдэмтэн судлаачдын энэ судалгааг “Environmental Science & Technology Letters” сэтгүүл нийтэлж олон нийтэд хүргэлээ.
Эрдэмтэд судалгааны явцад хүүхдийн цэцэрлэгийн хэдэн тасалгаа, хувцасны дэлгүүрийн агуулах, орон сууцны өрөө, 2 лаборатори, хивсний дэлгүүр, 5 офис, нэг агуулах, цахилгаан шатын кабины агаараас дээж авч шалгажээ. Бараг бүх дээжээс ПФАС хэмээх химийн хортой бодисууд илэрсэн. Хамгийн их бохирдсон агаартай нь хивсний дэлгүүр байв. ПФАС (пер- и полифторалкильные соединения) –энэ бол органик нэгдлүүд бөгөөд устөрөгчийн оронд фтортой. Эдгээр нэгдлийг сав баглаа, боодлын материал, ус үл нэвтрүүлэх даавуу, уруулын будаг, зовхины тень, хивс цэвэрлэх бодисууд, шүдний утас үйлдвэрлэхэд ашигладаг аж. Хамгийн аюултай нь эдгээр бодис нь дархлааны системээс өгсүүлээд хорт хавдар үүсгэх, үргүйдэл хүргэх зэргээр эрүүл мэндэд маш ноцтой нөлөөлдөг. Түүнчлэн тэдгээр бодис нь гадаад орчинд маш тогтвортой, яагаад гэвэл хортой, тэсвэртэй нэгдлүүд болж задардаг аж.