Коронавирүс тусаад эдгэрсэн хүмүүс хоол хүнсээс гадна уух шингэндээ онцгой анхаарал хандуулах хэрэгтэй талаар Орос улсын зүрхний эмч, анагаахын ухааны дэд доктор Анна Бабаликашвили зөвлөснийг yandex.ru нийтэлжээ. “COVID-19 тусч эдгэрсний дараахан зүрх судасны системд нөлөөлж болзошгүй ундаа, шингэн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Хэдийгээр өвчин эдгэрсэн ч хэсэг хугацааны турш амьсгаадах үзэгдэл хэвээр байх нь олонтаа. Жишээлбэл, өтгөн хар цай, кофе зэргээс болж тахикарди (зүрхний цохилт олшрох, зүрх дэлсэх) болох магадлалтай. Иймээс ковид хөнгөн эсвэл хүнд тусч эдгэрснээс үл хамааран 2-3 сарын турш өтгөн хар цай, кофе уухаас татгалзаарай. Харин ногоон цайны хувьд байдал өөр, түүнийг коронавирүсийн халдвар тусч эдгэрсний дараа ууж болно. Яагаад гэвэл түүнд агуулагддаг бодисууд нь цусны судсуудад эерэгээр нөлөөлдөг” хэмээн эмч А.Бабаликашвили тайлбарлалаа.