Элгэнд өөх хуримтлагдах, тархи эрт хөгшрөхөөс сэргийлье гэвэл холинтой хүнс хэрэглээрэй. Холин буюу В4 витамин бол элгийг хамгаалахад чухал үүрэгтэй органик нэгдэл. Том гэдэс нь голдуу элэг өөхөлсний шинж. Иймээс холинтой хүнс хэрэглэснээр таны элэг эрүүл байж өөх хуримтлахгүй, харин ч өөхийг гадагшлуулна. Холин түүнчлэн ой тогтоолтыг сайжруулах, уураг тархийг эрүүл байлгах, биеийн ачааллын үед тэсвэр хатуужил нэмэх, булчингуудыг нөхөн сэргээх, нойр сайжруулах, хариу үйлдэл хийх хурд нэмэгдэх, сэтгэл санааг тогтвортой болгон үйл явдлыг өөдрөг хүлээн авахад туслах зэргээр олон талын ашигтай. Хэрэв түүнийг фолийн хүчилтэй цуг хэрэглэвэл зүрх эрүүл байна.
Холиныг их бага хэмжээгээр агуулсан хүнсийг тоочвол: үхрийн элэг, малын гэдэс дотор, загас, далайн гаралтай бүтээгдэхүүн, тахианы өндөг (шар), вандуй, шош, өнгөт байцаа, үхэр болон цацагт хяруулын мах, тахианы цээж мах, ямааны сүү, амьтны гаралтай өөх.
Хамгийн сонирхолтой нь холин бол хүний эсүүд, ДНК бүрдэхэд оролцож мэдрэлийн төв системийн ажиллагааг дэмжиж нейронуудын харилцааг хангадаг.