өдөр
шөнө
×

Даралт бууруулах энгийн арга 

“Тодорхой зарим дасгал гимнастикийг бага ачаалалтай, түр зуур хийхэд цусны өндөр даралтыг бууруулахад тустай, энэ нь мөн даралт ихдэх өвчнөөс сэргийлдэг” гэж Америкийн эмч нар зөвлөснийг “Daily Express” дамжууллаа. Дасгалыг 12 минутын турш тогтмол хийж заншвал үр дүнгээ өгөх аж. “Дасгалууд нь тодорхой булчингууд эсвэл бүлэг булчингуудыг агшихад чиглэх ба нэг байрлалд хөдөлгөөнгүй хийж гүйцэтгэх ёстой. Онц илрэх шинж тэмдэггүй хэрнээ цусны даралт нэмэгдэх нь онцгой аюултайг анхаар. Хүн өөрөө аюулыг ухамсарлахгүй байх нь олонтаа, гэсэн ч энэ үед түүнд зүрх судасний өвчин тусах эрсдэл нэмэгдсээр байдаг” гэж Америкийн эмч нар тайлбарлав. Гэхдээ чухам ямар дасгал гимнастик хийхийг зөвхөн нарийн мэргэжлийн эмч зөвлөх эрхтэйг анхаарна уу. Та дасгал хийхийн зэрэгцээ зүрх судасны системд эерэгээр нөлөөлөх хоол хүнс хэрэглэхийг хичээгээрэй, тухайлбал жимс жимсгэнэ, цай, хар шоколад.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top