“Хэрэв уйланхай, бэлцрүү (киста) үүсч хэдэн сарын турш арилахгүй байх, улмаар томорч 5см ба түүнээс дээш хэмжээтэй болбол болгоомжил, эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Ийм уйланхай спазм, өвдөлт өгч ховор тохиолдолд прекрут болох аюултай. Өндгөвчинд хэдэн төрлийн уйланхай үүсдэг, ямар шалтгаанаар гэдгийг бид одоо ч бүрэн тогтоогоогүй байгаа. Өндгөвчний хорт хавдар үүсэх магадлал 1,3% . Хорт хавдрын үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр маш ховор буюу жилд 22500 тохиолдол” хэмээн Жон Хопкинсийн их сургуулийн Анагаахын сургуулийн эмэгтэйчүүдийн хавдрын эмч, доцент, доктор Жеймс Стюарт Феррис мэдэгдсэнийг "eatthis" портал дамжуулав. Маш ховор буюу “BRCA1” ба “BRCA2” гентэй эмэгтэйчүүдэд хөхний болон өндгөвчний хорт хавдар тусах эрсдэл бусад эмэгтэйтэй харьцуулахад 30-40% их байдгийг эрдэмтэд нотолжээ. Бусад хүчин зүйлсийн тоонд цэвэршилт хэт хожуу эхлэх, эндометриоз, үргүйдэл, түүнчлэн хүрээлэн буй орчин, амьдралын хэв маяг, таргалалт ордог аж. “Өндгөвчний хорт хавдрын шинж тэмдэг ихэнхдээ үл анзаарагдам. Ер нь уйланхай хэт томорч бусад эрхтэнд даралт өгөөгүй тохиолдолд ноцтой шинж тэмдэг илрэхгүй байх нь олонтаа” хэмээн доктор Жеймс Стюарт сэрэмжлүүлэв. Үүнд: Гүйлгэх, дотор муухайрах, бөөлжих, гэдэс дүүрээд арилахгүй байх, ходоод гэдэсний замд өөрчлөлт үүсэх, гэдэсний хөндийн даралт буурах эсвэл тааз орчимд өвдөх, хоолны дуршилгүй болох, ойр ойрхон шээх, өтгөн хатах, хааяа хачирхалтай цус алдах, хурьцлын үед өвдөх, бага идсэн ч цадсан мэдрэмж төрөх...