өдөр
шөнө
×

Дельта штаммын онцлог

Энэтхэгт анх илэрсэн коронавирүсийн "дельта" штаммын онцлог нь хүмүүст халдварласны дараа бараг шууд хүнд хэлбэрээр өвчлүүлдэг хэмээн Оросын харшил, дархлааны эмч Владимир Болибок сэрэмжлүүлснийг “URA.RU” сайт дамжууллаа. "Зарим хүнд шинж тэмдэг бараг илрэхгүй, гэсэн хэрнээ зарим нь “дельта” штамм тусмагцаа шууд маш хүндээр өвчилж байна. Өмнөх Уханий штамм шиг 14 хоног гэртээ байж ханиалгана гэсэн ойлголт байхгүй. Дельта штамм мөн ходоод гэдэсний ажиллагааг их хямраадаг., үүний дараа жаахан ханиалгадаг. Хамгийн гол нь энэ бүхэн маш хурдан, богино хугацаанд явагдаж байгааг анхаарах хэрэгтэй Хүмүүс өөрсдийгөө хордлого авсан байх гээд абсорбент уудаг. Дараа нь халуурч, улмаар уушиг гээд цаг цагаар хүндэрч байна. Эхний хоногт бөөлжиж, 2 дахь хоногоос ханиадаг бол 3 дахь өдрөөс эмнэлэгт хүчилтөрөгчийн аппарат залгуулсан тохиолдол гарсан" гэж ОХУ-ын харшил, дархлааны эмч Владимир Болибок ярилаа. Иймээс вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уншигч та бүхэндээ уриалж байна. Мөн гарсан ч орсон ч заавал маскаа зүүж хүн хоорондын зайг баримтлан халдвар хамгаалалтын дүрмээ чанд сахиарай!

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top