өдөр
шөнө
×

Зүрхний өвчний шинж тэмдэг

Орчин үед дэлхийн хүн амын нас баралтын үндсэн шалтгааны нэг нь  зүрх судасны өвчин. Иймээс өвчин дөнгөж эхэлж байгаа үед анзаарч эмчид, эмнэлэгт хандсанаар элдэв хүндрэлээс  сэргийлэх боломжтой. Зүрх судасны системд ямар нэг асуудал үүссэнийг илэрхийлэх олон шинж тэмдэг бий. Үүнд: 
- зүрх дэлсэх 
- амьсгаадах (агаар хүрэлцэхгүй мэт мэдэрэмж)
- байнга хуурай ханиах, энэ нь хэвтэх үед улам хүчтэй болох
- хавдах, ялангуяа хөл 
- зүрхний орчимд өвдөх (зүүн гар луу ба хүзүү, гэдэс, далны хооронд, эрүү өвдөх) 
- зүрх зогсох мэт санагдах
- арьс цонхийх эсвэл хөх туяа татах 
Зүрхний өвчин заримдаа ер бусын шинж тэмдгээр илэрдэг тухай “Mayo Clinic”-н шинжээчид ярьсныг Их Британий “Daily Express” сонин бичжээ. “Гэнэт хөл гар бадайрч чинэх, сулдайх нь ер бусын шинж тэмдгийн нэг. Мөн энэ нь  цусан дахь холестериний түвшин өндөр байгааг илэрхийлдэг. Чухам холестериний өндөр түвшний улмаас зүрхний өвчин үүсэх нь олонтаа. Түүнчлэн хэл яриа ойлгомжгүй, нэг нүд түр зуур харахаа болих, эсвэл нүүрний булчингууд хэвийн биш болох нь бас холестериний өндөр түвшний үзүүлэлт” гэж эмч нар сэрэмжлүүллээ.  
Интернэтээс орчуулав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top