өдөр
шөнө
×

Хятад 5 минутын тест бүтээжээ  

Хятадын эрдэмтэд коронавирүсийн эсрэг биетийг илрүүлэх шинэ тест бүтээжээ. "Шинэ тест нь хүний цус эсвэл шүлсний дээжийг шинжилж хариуг 5 минутад гаргадаг" хэмээн “Science Advances” сэтгүүлийн нийтлэлд дурдсан  Хятадуудын бүтээсэн оношилгооны энэхүү систем нь уян, алтан электродууд ба органик цахилгаан химийн транзистороос бүрддэг аж. Транзисторыг S-коронавирүсийн уурагтай төстэй молекулуудаар бүржээ... Эсрэг биеттэй нийлүүлэх үед транзисторын ажиллагаа өөрчлөгддөг, өөрөөр хэлбэл цах гүйдлийг өөр байдлаар нэвтрүүлдэг аж.
Шинэ тест маш хурдан хариу гаргахаас гадна нэн мэдрэмтгий, үл анзаарагдам шахам буюу 0,15 нанограммаас ч бага жинтэй “SARS-CoV-2”-н эсрэг биетүүдийн ул мөрийг ч илрүүлэх чадвартай. Түүнчлэн энэ тестийн тусламжтай өөр бусад өвчний эсрэг биетийг ч био материалаас илрүүлэх боломжтой, үүний тулд электрод дээр өөр уургуудын цогцыг түрхэхэд хангалттай. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top