өдөр
шөнө
×

Дархлааны системийг сүйтгэдэг 6 сөрөг зуршил 

“Fit Healthy Momma” эмнэлгийн эмч, анагаах ухааны доктор Линдси ДеСото болон “Leo Inc” компанийг үндэслэгч, профессор Леонила Кампос, Хүнс тэжээлийн Академийн профессор Роксана Эхсани, мөн профессор, хоол зүйч Ханна Бирн. нарын зөвлөгөөг хүргэж байна. 

1. Саахар, энгийн нүүрс-усыг хэтрүүлж хэрэглэх нь таны дархлааны эсүүдийн ажиллагааг бууруулж дархлааны системийг сулруулж болзошгүй.

2. Архи, согтууруулах ундааны хэрэглээг эрс багасга. 7 хоногт 14 порцоос илүү хэмжээний алкоголь хэрэглэвэл таны дархлааны системийг дарамталж илүү ноцтой үр дагаварт хүргэх аюултай. 

3. Хэт боловсруулсан хүнс, зууш хэрэглэхээс зайлсхий. Чипс, жигнэмэг зэргийг хэрэглэхэд амар хялбар боловч эдгээр нь таны дархлааны эрүүл мэндэд сөрөг уршиг авчирч болзошгүйг бүү март. Өндөр боловсруулалт хийсэн хүнсэнд их хэмжээний натри, саахар, ханасан өөх тос (бүр транс өөх) агуулагддаг. Эдгээр нь зүрх, бөөрний өвчлөлд хүргэж улмаар архаг үрэвсэл болж хувиран дархлааны системд хор хөнөөл учруулах магадлалтай. 

4. Фаст фүүд бүү хэрэглэ. Түүнд их хэмжээний ханасан өөх тос, багахан ханаагүй өөх тос агуулдаг. Ханасан өөхтэй хүнсийг ихээр хэрэглэхэд бие махбодид үрэвсэл үүсч болзошгүй, улмаар дархлаа сулардаг. Иймээс фаст фүүд идмээр санагдвал өөртөө “Миний дархлааг бууруулах хоол” гэж дахин дахин хэлээрэй. 

5. Давсыг хэтрүүлж болохгүй. Түүнд маш их натри агуулагддаг учраас цусны даралт өндөр болж биед шингэн хуримтлагддаг. Шингэн их хуримтлагдсанаас болоод илүүдэл натрийг бөөр гадагшлуулдаг, улмаар бие махбодийн халдвартай тэмцэх чадвар буурах аюултай. 

6. Илчлэгийн хомсдол үүсэхээс сэргийл. Буруу хүнс хэрэглэх нь таны дархлааг сулруулдаг бол илчлэгийн хомсдол мөн адил нөлөөлдөг. Хоолоо зориуд хязгаарладаг эсвэл хатуу дэглэм  баримталдаг, хоолны шингэц хямарсан хүмүүсийн дархлааны систем эмзэг болох хандлагатай. Хэрэв та өдөр бүр тэжээллэг бодисуудаар бие махбодио хангахгүй бол дархлааны систем эрүүл бөгөөд хүчтэй байж чадахгүй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top