Коронавирүсийн вакцины талаар судалгаа шинжилгээ хийсэн Утрехтскийн их сургуулийн эрдэмтдийн бүтээлийг “Cell Systems” сэтгүүл нийтэлжээ. Эрдэмтэд “COVID-19”-н батлагдсан оноштой өвчтөнүүдийн цусан дахь эсрэг биетийн хэмжээг судалж шинжлэв. Гэтэл өвчтөнүүдийн цусны дээжийн бүтэц болон эсрэг биетийн концентрацийг харьцуулахад ямар ч адил юм байсангүй, хүн бүрийнх өөр өөр байлаа.
“COVID 19-н эсрэг вакцин хүн тус бүрт өөрөөр нөлөөлдөг. Яагаад гэвэл, хүн бүрийн дархлаа онцгой, өвөрмөц. Яг гарын хурууны хээ эсвэл ДНК шиг. Ийм учраас хүний бие махбодид харь бичил организмууд эсвэл вирүсүүд нэвтрэхэд уургуудыг хамгаалахын тулд хүн бүрийн биед эсрэг биетүүдийн өөрийн, онцгой бүрдэл ялгардаг. Өөрөөр хэлбэл хүмүүсийн бие организмын дархлааны хариу урвал маш өвөрмөц” гэж эрдэмтэд нотолж байна. Бас хамгаалалтын уургуудын бүрдэл түүнчлэн өвчний өмнө ба дараа тун өвөрмөц, онцгой байдлаар өөрчлөгддөг болохыг шинжээчид олж тогтоожээ. “Ийм учраас ковидын вакцин хүмүүст харилцан адилгүй нөлөөлдөг. Зарим хүн коронавирүсийн халдвартай хүнтэй цуг амьдардаг байж ковид тусдаггүй, гэтэл нөгөө зарим нь вакцин тариулсан хэрнээ ковидоор өвчилж эмнэлэгт хэвтдэг" хэмээн Нидерландын эрдэмтэд тайлбарлав.