өдөр
шөнө
×

Сайхан нойрсоход тустай 7 хүнс 

Хоногт 7 ба түүнээс илүү цаг унтах ёстой гэж эрдэмтэд зөвлөдөг. Гэвч амьдрал дээр стресс, ядаргаа, цаг уурын байдал зэрэг олон хүчин зүйлийн улмаас заримдаа нойр хүрэхгүй байх нь бий. Ингээд бат бөх нойрсоход тустай хүнсийг хүргэж байна. 
Алим: Түүнд их хэмжээний С витамин байдаг, иймээс цусан дахь саахарын түвшин ба артерийн даралтыг бууруулан амьсгалыг сайжруулж амархан нойрсуулж удаан унтуулдаг гэж “Ambrosia Apples” мэдээлэв. 
Цангис: Цангис мөн С витаминаар баялаг. “С витаминыг бага хэрэглэх нь нойргүйдэлтэй холбоотой, зарим тохиолдолд нойргүйдэх шалтгаан болдог” гэж эрдэмтэд нотолжээ. 
Цацагт хяруул: Түүнд агуулагддаг амин хүчил- триптофан бол тайвшруулах үйлчилгээтэй, иймээс нойргүйдлээр шаналдаг насанд хүрэгсдэд тустай хэмээн “Neuroscience and Biobehavioral Reviews” сэтгүүлд бичжээ. 
Амтат эрдэнэ шиш: Эрдэнэ шишинд мелатонин агуулагддаг, энэ бол боргоцой хэлбэрт булчирхайн ялгаруулдаг даавар. Иймээс эм уухын оронд эрдэнэ шиш зэрэг мелатониноор баялаг хүнс хэрэглэн нойроо сайжруулах боломжтой.
Батат: Батат буюу амтат төмс бол тайвшруулах үйлчилгээтэй, эслэгээр баялаг. Судалгаанаас үзэхэд эслэгийг ихээр хэрэглэх нь гүн, удаан нойрсоход тустай аж. 
Бүйлс: Бүйлсийн самранд магни агуулагддаг учраас хүмүүст бат бөх унтахад тусална гэж Нойрны сан мэдээлжээ. 1 унци миндаль нь магнийн хоногийн хэрэглээний 20%-г хангана. 
Задь: Задийн самар нь цусны даралтыг бууруулж, цусны судсуудад таатай нөлөөлж сэтгэл санааг өргөнө. Энэ бүхэн таныг шөнө сайхан нойрсоход чухал үүрэгтэй. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top