Хятадын 22 настай иргэн 10 минутын дотор 1,5 литр кока кола ундаа уугаад маргааш нь нас барсан тухай “Daily Mail” мэдээллээ. Мань эр 1,5 литр колаг ууснаас хойш 6 цагийн дараа бие нь өвдөж эхэлжээ. Түүний гэдэс маш хүчтэй өвдөж Бээжингийн эмнэлэгт хүргэгдсэн аж. Эмч нар түүнийг үзэж шинжилгээ хийсний дараа гэдэсний хананд “пневматоз – хийт уйланхай” үүсч, элэг цусгүйдсэн гэсэн онош тавьжээ. Түүнчлэн өвчтөний цусны даралт багасч элэг нь маш ноцтой гэмтсэн байв. Залуу эр эмнэлэгт хүргэгдэж ирснээс хойш 18 цагийн дараа нас баржээ. “Кока кола ундааг хэт хурдан ууснаас болж түүний бие организмд нүүрсхүчлийн хий их хуримтлагдсан. Энэ хий элэгний хүйн вен буюу амин чухал судсууд руу нэвтэрсэн бололтой” гэж эмч нар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ.