өдөр
шөнө
×

Үхрийн нүдний ундаа тураана

Таргалалт олон өвчний шалтгаан болдог учраас биеийн жингээ хэвийн байлгахад анхаарах хэрэгтэй. Гэхдээ илүүдэл жинг аажмаар буулгахыг хичээ, болж өгвөл хоол хүнсний цэсээ өөрчлөх замаар тураарай. Мөн төрөл бүрийн ундааг өөрийн гараар бэлдэн ууж болно. Зарим тохиолдолд таргалалт, целлюлитийн цаад шалтгаан нь өөхөн эдүүдэд ус хуримтлагдсанаас болдог. Ийм үед бодисын солилцоо удааширч хичнээн хоолоо сойж дэглэм сахиад нэмэргүй байх нь бий. Тиймээс бие махбодиос илүүдэл шингэнээ гадагшлуулах ундаа уувал “өөх хайлах"нь эрчимжиж, арьс чангаран амархан турах боломжтой.
- Үхрийн нүд жимсний модны навчаас 25-30 граммыг бэлдэн дээр нь 500 мл халуун ус нэмж идээшүүлнэ. Ундаа хөрсний дараа түүнээс өдөрт 3 удаа тус бүр тал аягыг уугаарай.
- Хусны хатаасан навчийг жижиглэж бэлдэнэ. Үүнээс 1 цайны халбагыг авч, дээр нь 1 стакан халуун ус, тал цайны халбага зөгийн бал нэмж хийгээрэй. Энэ ундааг өдөрт 2 удаа хоол идэхээс 30 минутын өмнө ууна. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top