өдөр
шөнө
×

 Хавдрын өвчний үед сонгино сайн 

“Сонгино олон талын ашигтай ногоо, Түүний химийн бүтэц нэн онцлог, иймээс сонгиныг хавдрын өвчний үед хэрэглэхэд ашиг тустай. Яагаад гэвэл хүний бие организмд үүсэх элдэв үрэвслийг дарамталж дархлаанд эерэгээр нөлөөлж мэдэгдэхүйц бэхжүүлдэг” хэмээн хоол зүйч эмч, нутрициологч Наталья Нефедова “Sputnik”-т ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Мөн зүрх судасны өвчин, чихрийн шижинтэй хүмүүс сонгино хэрэглэх сайн. “Түүнд олон  төрлийн витамин, минерал, эслэг,үүд янз бүрийн фито бодисууд... агуулагддаг,. Тухайлбал, С болон В бүлгийн витаминууд, флавоноидууд.... бий. Эдгээр нь хүний бие организмд нэвтэрсний дараа антиоксидант шиг үйлчилж үрэвсэлт явцыг бууруулдаг” хэмээн Наталья Нефедова тайлбарлав. 
Өвчнөөс сэргийлэхийн тулд сонгиныг тогтмол хүнсэндээ хэрэглэх ёстой. Гэхдээ зарим хүн сонгины харшилтай байдаг, мөн ходоодны үрэвсэл ба шарх, гэдэс цочрох синдромтой хүмүүс түүнийг болгоомжтой хэрэглэвэл зохино. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top