өдөр
шөнө
×

Өвдөлт намдаадаг дууг ирландчууд бүтээжээ 

Ирландын эрдэмтэд өвдөлтийг намдаах чадвартай дууг хөгжмийн зохиолчтой хамтран бүтээсэн тухай “Daily Mail” бичжээ. Дублины их сургуулийн коллежийн эрдэмтэд сонирхолтой туршилт явуулахаар хөгжмийн зохиолч Anatole-д хандсан байна. Тэрбээр энэ туршилтад зориулан зохиомж бүтээж “All of Us” гэж нэрлэжээ. Дуунд оркестр, дуучны хоолой, зарим хөгжмийн зэмсэг ашигласан ба энэ бүхэн нийлээд өвчтөнүүдэд “гайхамшгийн мэдрэмж” төрүүлэх ёстой байв. Өөрөөр хэлбэл, хөгжмийн бүтээлийн төгс зохицол нь хүмүүсийн биед дофамин буюу аз жаргалын дааврыг ялгаруулах ёстой байсан юм. Эрдэмтэд шинэ дууга сайн дурын 286 оролцогч дээр туршжээ. Тэд бүгдийн биеийн аль нэг хэсэг ямар нэг хэлбэрээр өвддөг аж, толгой эсвэл нуруу, булчин гэх зэрэг. Туршилтад оролцож дууг сонссоны дараа өвдөлтийн хүч суларч таагүй мэдрэмж багассан гэж оролцогчид бүгд мэдэгджээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top