өдөр
шөнө
×

Эрдэмтэд үнэрлэх чадварыг сэргээх арга нээжээ

“COVID 19”-н нэг онцлог нь энэ өвчин туссан хүмүүс ихэнх тохиолдолд үнэртэх чадвараа алддаг, зарим хүний үнэрлэх чадвар 1-2 өдөрт хэвийн болдог бол цөөн хэсгийн хувьд хэдэн сараар сэргэхгүй эсвэл бүр нэмээд амтлах чадвар өөрчлөгдөх нь бий. Дорнод Английн их сургуулийн эрдэмтэд үүний учрыг олж, бүр эмчлэх аргыг нээжээ. Сонирхуулахад, тус их сургуулийн дэргэд Үнэр, амтны хүрээлэн байдаг аж.
Эрдэмтэд 12 долоо хоногийн турш сайн дурынхан дээр туршилт явуулж судалгаа хийсний эцэст “А витаминтай дусаалгыг хамарт дусааснаар үнэрлэх чадварыг сэргээж чадлаа.... А витамин бол хамрын гэмтсэн салслаг эдүүдийг нөхөн сэргээхэд оролцдог” хэмээн мэдэгдлээ. Германы эрдэмтэд мөн ийм дүгнэлтэд хүрсэн тухай “The Daily Mail” сонин мэдээлэв. Одоо эрдэмтэд А витамины үр өгөөжийг батлахын тулд шинэ туршилт явуулахаар сайн дурынхныг бүртгэж эхэлжээ. А витамин бол хүн ба амьтны биед биохимийн олон чухал үүрэг гүйцэтгэдэг.... Хэрэв А витамин дутагдвал дархлаа буурах, өсөлт саарах, хараа муудах, нүдний эвэрлэг бүрхүүлийн чийгшилт доголдох, эпителийн янз бүрийн гэмтэл үүсэх зэрэг сөрөг талтай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top