* Хүүхдийн ханиадад дараах чанамлыг бэлдэн өгч болно. Алим, бөөрөнхий сонгино, луувангаас тус бүр 1 ширхэгийг авч жижиг үрүүлд үрнэ. Бүгд ижил хэмжээтэй байвал зохино. Үрсэн холимог дээр 2 хоолны халбага зөгийн бал нэмж сайн хутга. Үүнийг өдөрт 4-5 удаа тус бүр 1 цайны халбагаар хүүхдэд өгнө.
* Ханиад туссан бол 2 ширхэг гадилыг жижиглэж дээр нь 200 мл халуун ус хийж 10 минут буцалга. Дараа нь шүүж аван дээр нь зөгийн бал нэмж бүлээнээр уугаарай.
* Хуурай ханиалгах үед 10 ширхэг хасарваань (финик) дээр 500мл ус хийж 30 минут чанаад шүүж аван уух хэрэгтэй. Эсвэл 6-7 ширхэг хасарваанийг 200мл сүүнд чанаж хэрэглэ.
*Алим, бөөрөнхий сонгино үрж бэлд. Үрсэн алимаас 2 хоолны халбагыг үрсэн сонгиноос 1 хоолны халбагыг авч дээр нь 2 хоолны халбага зөгийн бал нэмээрэй. Үүнийг бүлээнээр хэрэглэнэ, өдөрт 4-7 удаа тус бүр 1 цайны халбагыг ууна.
* 10 ширхэг бөөрөнхий сонгиныг шоо дөрвөлжин хэрчиж дээр нь 1 толгой сармисыг жижиглэж нэмнэ. Түүн дээр 500 мл сүү хийж зөөлөртөл чана. Энэ холимог дээр мята (батраш), зөгийн бал нэмж хутгаад 1 цаг байлгах хэрэгтэй. Дараа нь шүүж өдөрт хэдэн удаа тус бүр 1 хоолны халбагыг ууна.