өдөр
шөнө
×

Инээд эрүүлжүүлж, залуужуулдаг

Инээх үед хүний биед олон эерэг өөрчлөлт гардаг, амьсгал хэмнэлтэй илүү гүн болж стрессийн дааврын ялгарал эрс багасч сэтгэл санааны байдал дээрдэж ядаргаа арилдаг. Инээд таны дархлааны системийг бэхжүүлж нэг ёсондоо бие махбодийн дасгал гимнастик болдог аж. Инээх үед зүрхний цохилт ба артерийн даралт хэвийн болж цусны эргэлт сайжран, судсуудын спазм арилна. Хэдхэн минут инээхэд уураг тархины цусны эргэлт нэмэгдэх, дотоод шүүрлийн булчирхайн ажиллагаа идэвхжих зэрэг олон сайн талтай. 27 секунд инээх нь зүрх судасны системд яг 3 минутын турш сэлүүрт завийн спортоор хичээллэсэн мэт ачаалал өгдөг аж. 
“Инээд хөгшрөлтийг үгүй хийдэг” гэж Стендаль хэлжээ. Үүнийг орчин үеийн эрдэмтэд баталж “Инээх үед бодисын солилцоо эрчимжин бие организм залууждаг” хэмээн нотлов. Тиймээс инээд бол хөгшрөлтийн эсрэг тэмцэх сайхан арга юм. Хүн хоногт 17 минутаас доошгүй хугацаагаар инээдэг бол наслалт 1 жилээр уртасна. Иймээс та инээд алдан сэтгэл санаа болон бие махбодио эрүүл саруул, залуу байлгаарай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top